
Ази, Номхон Далайн Зүрхний Нийгэмлэгт Зүрх Судасны Ангиографи ба Интервенцийн нийгэмлэгээс 2025 оны SCAI Fellow course -д 2 олгох эмчийг оролцуулах урилга ирсэн бөгөөд тус сургалтад гишүүн нийгэмлэгийн олгох эмч нараас 2 эмчийг шалгаруулан тус сургалтад хамруулах болсон талаарх мэдээлэл Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгт ирсэн.
SCAI Fellows Course нь зөвхөн олгох эмч нарт зориулсан олон улсын өндөр түвшний сургалтын хөтөлбөр бүхий сургалт юм. Тус сургалт нь Америкийн Нэгдсэн Улсын Миами хотод 12 сарын 10-14-ны хооронд зохион байгуулагдана.
Тус тэтгэлийн хүрээнд:
– Хурлын бүртгэлийн хураамж
– Сургалтын хугацааны буудлын төлбөрийг Зүрх судасны ангиографи ба интервенцийн нийгэмлэгээс(SCAI) хариуцна.
– Онгоцны зардлын 1500USD хүртэлх зардлыг Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс тус тэтгэлэг шалгарсан эмчид өгнө.
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн зүрхний ангиографийн олгох эмч нар хүсэлтэй илгээнэ үү. Нийгэмлэгийн зүгээс хүсэлт илгээсэн эмч нарын дундаас шалгаруулан 1 эмчийг APSC-д санал болгон цааш илгээх юм.
Хүсэлт илгээх эмч нар дараах материалыг Англи хэл дээр info@cardiosociety.mn хаягаар 8 сарын 10-ны дотор ирүүлнэ үү.
– CV
– List of publications with journal impact factors
No comment yet, add your voice below!