Зүрх судасны үндэсний конференцийн багц цагийн бүртгэл эрүүл мэндийн хөгжлийн төвийн вебсайтад байршлаа.

Зүрх судасны үндэсний конференц 2024 – н багц цагийн сургалтын бүртгэл эрүүл мэндийн хөгжлийн төвийн вебайтад байршсан тул оролцогч та бүхэн бүртгэлээ hr.hdc.gov.mn – д өөрийн эрхээр нэвтэрч бүртгэлээ баталгаажуулна уу.

https://hr.hdc.gov.mn/login

Дэлхийн зүрхний өдрийг үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.

“Дэлхийн зүрхний өдөр бол хүн бүрт зүрх судасны эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг сануулах, анхааруулга өгөх зорилготой өдөр юм”

Жил бүрийн 9 сарын 29-ний өдөр дэлхийн бүх иргэд өдөр тутамдаа хийдэг зүйлсээсээ түр амсхийж өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ зүрх судасны эрүүл мэндэд анхаарч санаа тавих, зүрхээ эрүүл байлгахын төлөө ямар алхам хийх хэрэгтэйг сануулж, илүү ухаалаг сонголтууд хийж хайртай хүмүүстэйгээ урт удаан, илүү аз жаргалтай амьдрахыг уриалдаг өдөр юм.

Дэлхийн зүрхний өдрийг дэлхий дахинаа 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа бол манай улсад “Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх Судасны Үндэсний Төв”, Люксембургийн Их Гүрт Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр төвлөрөн хэрэгжиж буй төслүүд болон “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг” хамтран 6 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ жил дэлхий дахинаа “Эрүүл зүрхний төлөөх бодлого шаардлагатай байгааг сануулах” зорилгын дор нэгдэж байна.

Дэлхийн зүрхний өдрийг тохиолдуулан нийт ард иргэддээ идэвхтэй хөдөлгөөн хийж стрессээс ангижрах, эрүүл мэнддээ хувь нэмэр оруулан ЗҮРХЭН ХЭЛБЭРТЭЙ ЗАМ ҮҮСГЭЖ алхаж, гүйх, дугуй унахыг уриалж байна.

#Хэзээ: 9 сарын 29

#Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ахиллис монголиа ТББ-ийн үүрэнд болно.

#Цаг: Өглөө 10 цагт

1. Зүрхэн хэлбэртэй маршрут үүсгэж түүгээр эмч мэргэжилтнүүд, иргэд хамтдаа алхаж, гүйж, дугуй унах.

2. Гүйлтийн маршрут бүртгэдэг аппликейшин дээр зүрхэн хэлбэртэй замаар дагуу гүйсэн, алсан замыг бүртгэх.

3. Аппликейшин дээрх үр дүнг “Зүрх судасны үндэсний төв” -ийн facebook хуудсанд нийтэлж иргэдийг идэвхитэй оролцохыг уриалах.

4. Цаг агаар хүйтэн байх тул та дулаахан хувцаслаарай.

5. Application дээр бүртгүүлсэн зүрхэн хэлбэртэй хамгийн гоё зүрхэн жим үүсгэсэн оролцогчдоос ялагч тодруулна.

6. Шилдэг Reel шалгаруулах

Идэвхитэй хөдөлгөөн тогтмол хийснээр:

Нойрны хэмнэлийг сайжруулна- Таны нойр хулждаг, нойрны хэмнэл алдагдсан оройтож унтдаг, өглөө сэрэхэд хэцүү, өдрийн турш нойрмог байдаг бол нойрны хэмнэлийг хэмнэл хэвийн болгох хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн.

💪Илүү эрч хүчтэй болно- та өдөр дуусаагүй байхад л ядраад эхэлдэг эсвэл ажил тарах цагаа байн байн харж үр бүтээмж тааруу байдаг бол дасгал хөдөлгөөн танд туслах болно. Тогтмол алхах нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, таны эрч хүчийг нэмэгдүүлэх болно.

🤩Сэтгэл санааг өөдрөг болгож стрессийн түвшинг бууруулна- тогтмол дасгал хийснээр стрессийн даавар буюу кортизолын хэмжээг бууруулдаг, мөн сэтгэл гутралд орохоос сэргийлдэг. Мөн нэгэн судалгаагаар өдөрт 10 минут тогтмол алхах нь өдөрт уурлах тоог бууруулдаг гэсэн сонирхолтой үр дүн гарсан байна.

💃🕺Үе мөч, бүсэлхий- нурууны өвдөлт, Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг 31%-р бууруулна, мөн тархины цус харвалтаас сэргийлнэ.

🤗Жингээ бууруулах, жингээ барихад туслана- Харвардын судлаачид 1.6км газар алхахад 85-135 калори шатаадаг болохыг тогтоожээ.

Дэмжигч Mongolian Eco Runners клубын хамт олонд талархал илэрхийлье

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ-2024” ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ, ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ ИЛГЭЭХ

 

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2024”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг урьж байна.

 

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2024” 9 дүгээр сарын 21, 22-ны өдөр зохион байгуулагдана.

 

Хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлын илтгэл хүлээн авах хугацаа 2024 оны 8 дугаар сарын 20 өдрийн 23:59 цаг хүртэл бүтээлийг хүлээн авна.

 

Та бүхэнд амжилт хүсэе.

 

                                                                    СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЛИЙН ХУРААНГУЙ ИРҮҮЛЭХ ЖУРАМ

Судалгааны өгүүллийн хураангуйг монгол болон англи хэл дээр тус бүр бичиж ирүүлнэ.

Монгол хэл дээрх хураангуй нь дараах загвартай байна. Үүнд:

  • Хураангуй нь монгол болон англи хэлээр бичигдсэн байх.
  • Бүтээл А4 цаасан дээр (Microsoft Word програм дээр цаасны хэмжээг А4 байхаар тохируулсан байх) үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.
  • Бүтээлийг зөвхөн Microsoft word (doc, docx) форматтай авна.
  • Хураангуйд хүснэгт, зураг, номзүйг оролцуулахгүй ба 1 нүүрэнд багтаасан байна.
  • Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, ТОМ ҮСГЭЭР, Bold хэлбэртэй),
  • Зохиогчийн нэрийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10, regular горимд бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулан дугаарласан байна.
  • Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдын ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.

Бүтээл дараах бүтэцтэй байна. Үүнд:

  1. Бүтээлийн гарчиг
  2. Зохиогч, албан газар, и-мэйл хаяг (1-р зохиогч)
  3. Үндэслэл
  4. Зорилго
  5. Материал, арга зүй
  6. Үр дүн
  7. Дүгнэлт
  8. Түлхүүр үг (3-5 үг)
  9. Англи хураангуй

Англи хэл дээрх хураангуй: Бүтээлийн англи хэл дээрх хураангуйг 250-350 үгэнд багтаан бичсэн байх ба Background, Methods, Results, Conclusion, Discussion хэсгүүдйг багтаасан байна.

ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДОЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ

Эмнэлзүйн ховор тохиолдол дараах загвартай байна. Үүнд:

·         Бүтээл монгол хэлээр бичигдсэн байх ба гарчгийн англи болон монгол хэлээр тус тус бичсэн байна.

·         Бүтээл А4 цаасан дээр (Microsoft Word програм дээр цаасны хэмжээг А4 байхаар тохируулсан байх) үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.

·         Бүтээлийг зөвхөн Microsoft word (doc, docx) форматтай авна.

·         Бүтээл нь хүснэгт, зураг, номзүйг оролцуулан 2-3 нүүрэнд багтаасан (цаасны хэмжээ А4) байна.

·   Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, ТОМ ҮСГЭЭР, Bold хэлбэртэй), зохиогчийн нэрийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10, regular горимд бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулан дугаарласан байна.

·        Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдийн ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.

Эмнэлзүйн ховор тохиолдол дараах бүтэцтэй байна. Үүнд:

·         Өвчтөний товч мэдээлэл (Өвчтөний иргэний бүртгэлтэй холбоотой хувийн мэдээллийг нууцалсан байх, үүнд: овог нэр г.м)

·         Зовуурь болон эмнэлзүйн шинж, өвчний явц 

·         Оношилгоо /лабораторийн болон багажийн шинжилгээ/  

·         Эцсийн онош, эмчилгээ, үр дүн

·         Дүгнэлт  

·         Онолын товч мэдээлэл, хэлцэмж (Бүтээлийн нийт агуулгын 30%-иас илүүгүй хэсэгт багтаана)

·         Түлхүүр үг:  Эмнэл зүйн ховор тохиолдлын гарчигт ороогүй 3-5 үг байна.

Шилдэг судлаачийг шалгаруулан грант олгоно.

Лавлах утас: 99413464

2025 ОНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЗҮРХНИЙ НИЙГЭМЛЭГИЙН СИНГАПУРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА.

2025 оны Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгийн Сингапурын тэтгэлэг зарлагдлаа.

Хүсэлт гаргагч:

  • Зүрхний эмч
  • Зүрх судасны мэс заслын эмч
  • Зүрхний мэдээгүйжүүлэг болон Перфузиологич байх
  • Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
  • Тэтгэлэг үргэлжлэх хугацаа: 1 жил

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2024 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл

2025 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗҮРХНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЗҮРХНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА.

2025 оны Япон улсын зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэй Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгийн тэтгэлэг зарлагдлаа.

Хүсэлт гаргагч:

– Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх

– Тэтгэлэг үргэлжлэх хугацаа: 1 жил

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2024 оны 11 сарын 29-ны өдрийг хүртэл

Доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

https://www.j-circ.or.jp/english/international/study/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1TrM01gnrIS5UKhQ9Dpud-ztue7D_pVSWSKllbr_CJBOHHd_q5Q1fz0mQ_aem_Ab3HGn77owiqv4zotzarRayNVnuHGy7NrkWrnnEKMcC0T_lziy4-cUPZDoSQTxjlwH8SkO6yQH2nIQ8qRuh7h0E9

“Бүлэнгийн эсрэг эмчилгээг хувь хүнд тохируулах нь” вебинар сургалт цахимаар зохион байгуулана.

УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв болон Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг (МЗСЭНН) хамтран ээлжит вебинар сургалтыг зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн сургалт маань

“Бүлэнгийн эсрэг эмчилгээг хувь хүнд тохируулах нь” – сэдвийн дагуу 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд

Сургалт 1: 2024.06.06-ны Пүрэв гарагт 14:00

Сургалт 2: 2024.06.07-ны Баасан гарагт 14:00 цагуудад тус тус хийгдэх болно.

Та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Сургалтын хэлбэр: Вебинар – Zoom app

ID: 873 9302 5826

Passcode: 2024

2024 оны Япон улсын зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэй Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгийн тэтгэлэгийн эзнээр Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн шалгарлаа. 

2024 оны Япон улсын зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэй Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгийн тэтгэлгийн эзнээр Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн шалгарлаа.

Япон улсын зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэй Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгийн тэтгэлэг 2024 – н талаар өмнө нь цахим хуудсаар мэдээлэл хүргэж байсан билээ.
Энэхүү тэтгэлэгт Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эмч Ц.Одгэрэл шалгаран нэг жилийн хугацаанд Япон улсын Токиогийн их сургуульд суралцан өөрийн судалгааны ажлыг хийх боломжтой боллоо.

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдэд жил бүр боломжууд гарах тул нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мөн тус тэтгэлгийн 2025 оны шалгаруулалт зарлагдаж 2024 оны 11 сарын 29-ний өдрийг хүртэл хүсэлтэй илгээх боломжтой. Доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгээс тогтмол зохион байгуулагддаг зүрх судасны өвчнүүдийн ээлжит клоуд форумд оролцохыг урьж байна.

Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгээс тогтмол зохион байгуулагддаг зүрх судасны өвчнүүдийн клоуд форумд оролцохыг урьж байна.

Хугацаа: 2024.05.29/Лхагва гариг/

Цаг: 12:00 – 14:30

Сэдэв: ” Continued Progress in Current Medical and Interventional Strategy in Management of STE and NSTE Acute Coronary Syndrome with or Without Complications “

Монгол улсаас УГТЭ-ийн Зүрхний шигдээсийн тасгийн эмч Г.Мижидсүрэн илтгэгчээр оролцоно.

Илтгэлийн сэдэв: “The role of beta-blocker, ACEi/ARB/ARNI and SGLT2 inhinbitors in STE- and NSTE- myocardial infarction: views after REDUCE-AMI and EMPACT-MI”


Холбогдох линк: 

APSC Youtube and APSC Cloud Youtube https://www.youtube.com/@apsccloud5991/streams

APSC YouTube https://www.youtube.com/@apscasianpacificsocietyo…/streams

ESC Congress 2024 хуралд оролцох 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.

Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ESC Congress хурал нь зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн том хурал бөгөөд энэ жил Англи улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд оролцсоноор зүрх судасны салбарт гарсан шинэ мэдээ мэдээлэл, инновац, технологийн дэвшилтэй танилцах, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийн лекцийг сонсох, тэднээс суралцах боломжийг олгодог.
Европын Зүрхний Нийгэмлэг ба Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас ESC Congress 2024 хуралд оролцох 40 хүртэлх насны 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлөх эрх олгосон билээ. Хөнгөлөлтийн хүрээнд хурлын бүртгэл 1180 еврогоос чөлөөлнө.

Тус хөнгөлөлтийг авах шаардлага:

  1. Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
  2. 40 хүртэлх насны зүрхний эмч, зүрх судасны мэс заслын эмч, зүрхний олгох эмч
  3. Нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэргийг үндэслэж нийт 25 эмчийг сонгон шалгаруулж тус хөнгөлөлтөд хамруулах болно.
    Хугацаа: 2024 оны 05 сарын 25-ны /Бямба гараг/ өдрийг хүртэл сунгаж байна. 

Бүртгэлийн хэсэг