ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДОЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ
Эмнэлзүйн ховор тохиолдол дараах загвартай байна. Үүнд:
· Бүтээл монгол хэлээр бичигдсэн байх ба гарчгийн англи болон монгол хэлээр тус тус бичсэн байна.
· Бүтээл А4 цаасан дээр (Microsoft Word програм дээр цаасны хэмжээг А4 байхаар тохируулсан байх) үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.
· Бүтээлийг зөвхөн Microsoft word (doc, docx) форматтай авна.
· Бүтээл нь хүснэгт, зураг, номзүйг оролцуулан 2-3 нүүрэнд багтаасан (цаасны хэмжээ А4) байна.
· Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, ТОМ ҮСГЭЭР, Bold хэлбэртэй), зохиогчийн нэрийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10, regular горимд бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулан дугаарласан байна.
· Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдийн ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.
Эмнэлзүйн ховор тохиолдол дараах бүтэцтэй байна. Үүнд:
· Өвчтөний товч мэдээлэл (Өвчтөний иргэний бүртгэлтэй холбоотой хувийн мэдээллийг нууцалсан байх, үүнд: овог нэр г.м)
· Зовуурь болон эмнэлзүйн шинж, өвчний явц
· Оношилгоо /лабораторийн болон багажийн шинжилгээ/
· Эцсийн онош, эмчилгээ, үр дүн
· Дүгнэлт
· Онолын товч мэдээлэл, хэлцэмж (Бүтээлийн нийт агуулгын 30%-иас илүүгүй хэсэгт багтаана)
· Түлхүүр үг: Эмнэл зүйн ховор тохиолдлын гарчигт ороогүй 3-5 үг байна.
Шилдэг судлаачийг шалгаруулан грант олгоно.
Бүтээлийг 2023 оны 08-р сарын 20-ны өдрийг дуу хаягаар ирүүлнэ.
Лавлах утас: 99413464, 99989150