“Дэлхийн зүрхний өдөр бол хүн бүрт зүрх судасны эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг сануулах, анхааруулга өгөх зорилготой өдөр юм”

Жил бүрийн 9 сарын 29-ний өдөр дэлхийн бүх иргэд өдөр тутамдаа хийдэг зүйлсээсээ түр амсхийж өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ зүрх судасны эрүүл мэндэд анхаарч санаа тавих, зүрхээ эрүүл байлгахын төлөө ямар алхам хийх хэрэгтэйг сануулж, илүү ухаалаг сонголтууд хийж хайртай хүмүүстэйгээ урт удаан, илүү аз жаргалтай амьдрахыг уриалдаг өдөр юм.

Дэлхийн зүрхний өдрийг дэлхий дахинаа 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа бол манай улсад “Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх Судасны Үндэсний Төв”, Люксембургийн Их Гүрт Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр төвлөрөн хэрэгжиж буй төслүүд болон “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг” хамтран 6 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ жил дэлхий дахинаа “Эрүүл зүрхний төлөөх бодлого шаардлагатай байгааг сануулах” зорилгын дор нэгдэж байна.

Дэлхийн зүрхний өдрийг тохиолдуулан нийт ард иргэддээ идэвхтэй хөдөлгөөн хийж стрессээс ангижрах, эрүүл мэнддээ хувь нэмэр оруулан ЗҮРХЭН ХЭЛБЭРТЭЙ ЗАМ ҮҮСГЭЖ алхаж, гүйх, дугуй унахыг уриалж байна.

#Хэзээ: 9 сарын 29

#Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ахиллис монголиа ТББ-ийн үүрэнд болно.

#Цаг: Өглөө 10 цагт

1. Зүрхэн хэлбэртэй маршрут үүсгэж түүгээр эмч мэргэжилтнүүд, иргэд хамтдаа алхаж, гүйж, дугуй унах.

2. Гүйлтийн маршрут бүртгэдэг аппликейшин дээр зүрхэн хэлбэртэй замаар дагуу гүйсэн, алсан замыг бүртгэх.

3. Аппликейшин дээрх үр дүнг “Зүрх судасны үндэсний төв” -ийн facebook хуудсанд нийтэлж иргэдийг идэвхитэй оролцохыг уриалах.

4. Цаг агаар хүйтэн байх тул та дулаахан хувцаслаарай.

5. Application дээр бүртгүүлсэн зүрхэн хэлбэртэй хамгийн гоё зүрхэн жим үүсгэсэн оролцогчдоос ялагч тодруулна.

6. Шилдэг Reel шалгаруулах

Идэвхитэй хөдөлгөөн тогтмол хийснээр:

Нойрны хэмнэлийг сайжруулна- Таны нойр хулждаг, нойрны хэмнэл алдагдсан оройтож унтдаг, өглөө сэрэхэд хэцүү, өдрийн турш нойрмог байдаг бол нойрны хэмнэлийг хэмнэл хэвийн болгох хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн.

💪Илүү эрч хүчтэй болно- та өдөр дуусаагүй байхад л ядраад эхэлдэг эсвэл ажил тарах цагаа байн байн харж үр бүтээмж тааруу байдаг бол дасгал хөдөлгөөн танд туслах болно. Тогтмол алхах нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, таны эрч хүчийг нэмэгдүүлэх болно.

🤩Сэтгэл санааг өөдрөг болгож стрессийн түвшинг бууруулна- тогтмол дасгал хийснээр стрессийн даавар буюу кортизолын хэмжээг бууруулдаг, мөн сэтгэл гутралд орохоос сэргийлдэг. Мөн нэгэн судалгаагаар өдөрт 10 минут тогтмол алхах нь өдөрт уурлах тоог бууруулдаг гэсэн сонирхолтой үр дүн гарсан байна.

💃🕺Үе мөч, бүсэлхий- нурууны өвдөлт, Зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг 31%-р бууруулна, мөн тархины цус харвалтаас сэргийлнэ.

🤗Жингээ бууруулах, жингээ барихад туслана- Харвардын судлаачид 1.6км газар алхахад 85-135 калори шатаадаг болохыг тогтоожээ.

Дэмжигч Mongolian Eco Runners клубын хамт олонд талархал илэрхийлье

Recommended Posts

No comment yet, add your voice below!


Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *