Ази Номхон Далайн Зүрхний нийгэмлэгийн 28 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал 2024 оны 5 сарын 3, 4-ний өдрүүдэд Дубайд зохион байгуулагдана. Тус хурлын судалгааны өгүүлэл хүлээн авах хугацаа 2024 оны 3 сарын 5 хүртэл сунгагдсан байна.

Тус хуралд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн судлаач, эмч нараас судалгааны өгүүлэл илгээж буй тохиолдолд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийг төлөөлөн оролцож буйг илтгэх дэмжлэг үзүүлэх захидал илгээх боломжтой. Иймээс нийгэмлэгийн гишүүд та бүхэн нийгэмлэгийн и-мейл хаягаар холбогдон судалгааны өгүүлэл болон дэмжлэг үзүүлэх захидал илгээх хүсэлтээ илгээнэ үү.

Нийгэмлэгийн и-мейл: info@cardiosociety.mn

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн нарийн бичгийн баг

Recommended Posts

No comment yet, add your voice below!


Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *