2025 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗҮРХНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЗҮРХНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА.
2025 оны Япон улсын зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэй Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгийн тэтгэлэг зарлагдлаа.
Хүсэлт гаргагч:
– Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
– Тэтгэлэг үргэлжлэх хугацаа: 1 жил
Хүсэлт хүлээн авах хугацаа: 2024 оны 11 сарын 29-ны өдрийг хүртэл
Доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
“Бүлэнгийн эсрэг эмчилгээг хувь хүнд тохируулах нь” вебинар сургалт цахимаар зохион байгуулана.
2024 оны Япон улсын зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэй Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгийн тэтгэлэгийн эзнээр Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн шалгарлаа.
Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгээс тогтмол зохион байгуулагддаг зүрх судасны өвчнүүдийн ээлжит клоуд форумд оролцохыг урьж байна.
ESC Congress 2024 хуралд оролцох 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЛИЙН СЕМИНАР 2024 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЛИЙН СЕМИНАР 2024 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг “Зүрх судасны өвлийн семинар” 2024 оны 2 сарын 24, 25-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Зүрх Судасны Өвлийн семинар 2024 нь зүрх судасны салбарт гарсан сүүлийн үеийн онолын мэдээллүүдийг хүргэх зорилгын хүрээнд нийт 7-н дэд сэдвийн хүрээнд 29 онолын илтгэл, 3 судалгааны илтгэл хэлэлцүүлэгдлээ.
Энэ удаагийн семинар өмнөх жилүүдийн семинаруудаас онцлогтой нь амилуулах лавшруулсан тусламж үзүүлэх workshop сургалт явагдсан билээ.
Зүрх судасны өвлийн семинарт оролцогч нарын анхааралд ЭМХТ-н https://hr.hdc.gov.mn/ сайтад багц цагийн сургалтын хэсэгт “Зүрх судасны өвлийн семинар 2024” нэрээр байршсан тул та хүсэлтээ өөрийн эрхээр нэвтрэн 2024 оны 3 сарын 24-ний өдрөөс өмнө илгээснээр 2 багц цаг авах боломжтой болно.
“JAPANESE CIRCULATION SOCIETY 88TH ANNUAL SCIENTIFIC MEETING OF JCS 2024” Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн удирдлагууд оролцоно.
Ази Номхон Далайн Зүрхний нийгэмлэгийн 28 дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцох судлаач нарт дэмжлэг үзүүлэх захидал илгээнэ.
Ази Номхон Далайн Зүрхний нийгэмлэгийн 28 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал 2024 оны 5 сарын 3, 4-ний өдрүүдэд Дубайд зохион байгуулагдана. Тус хуралын судалгааны өгүүлэл хүлээн авах хугацаа 2024 оны 2 сарын 12 хүртэл сунгагдсан байна.
Тус хуралд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн судлаач, эмч нараас судалгааны өгүүлэл илгээж буй тохиолдолд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийг төлөөлөн оролцож буйг илтгэх дэмжлэг үзүүлэх захиадал илгээх боломжтой. Иймээс нийгэмлэгийн гишүүд та бүхэн нийгэмлэгийн и-мейл хаягаар холбогдон судалгааны өгүүлэл болон дэмжлэг үзүүлэх захидал илгээх хүсэлтээ илгээнэ үү.
Нийгэмлэгийн и-мейл: info@cardiosociety.mn
Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн нарийн бичгийн баг
Continue readingЗҮРХ СУДАСНЫ ӨВЛИЙН СЕМИНАР 2024 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
“Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг”-ээс зохион байгуулдаг “Зүрх Судасны Өвлийн Семинар” 21 дэх удаа 2024 оны 2 дугаар сарын 24, 25-ны өдөр УГТЭ Хурлын зааланд зохион байгуулагдах болно.
Continue reading