
World Heart Federation-аас зохион байгуулдаг Emerging Leaders Programme нь зүрх судасны салбарт ажиллаж буй эмч, судлаачдыг олон улсын түвшний манлайлагч эмч, мэргэжилтнүүдтэй танилцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгодгоороо нэр хүндтэй хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөрт Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн эмч нар хамрагдах боломжтой бөгөөд хүсэлт гаргах сонирхолтой эмч нарт дараах дэмжлэгийг үзүүлнэ. Хөтөлбөрт хүсэлт илгээх эмч нараас тодорхойлох захидал (recommendation letter)-ыг сонгон шалгаруулж олгох болно.
👩⚕️👨⚕️ Хэн хамрагдах боломжтой вэ?
- Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн
- Зүрх судасны салбарт ажиллаж буй, судалгаа, манлайллын чиглэлээр хөгжих хүсэл эрмэлзэлтэй
- Олон улсын түвшинд мэргэжлээ ахиулах сонирхолтой эмч, судлаач
🗓️ Хүсэлт илгээх
Сонирхсон эмч, судлаачид дараах материалыг бүрдүүлэн ирүүлнэ:
- Товч CV
- Хөтөлбөрт хамрагдах зорилго, сэдэл
- Холбоо барих мэдээлэл
📍 Холбогдох хаяг / эцсийн хугацаа:
Имейл: info@cardiosociety.mn
2026 оны 3 сарын 6 хүртэл хүлээн авах болно.
Хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах холбоос: https://world-heart-federation.org/emerging-leaders/become-an-emerging-leader/


No comment yet, add your voice below!