
Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ESC Congress хурал нь зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн том хурал бөгөөд энэ жил Герман улсын Мюнхен хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд оролцсоноор зүрх судасны салбарт гарсан шинэ мэдээ мэдээлэл, инновац, технологийн дэвшилтэй танилцах, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийн лекцийг сонсох, тэднээс суралцах боломжийг олгодог.
Европын Зүрхний Нийгэмлэгийн холбоотон гишүүн Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас ESC Congress 2026 хуралд оролцох 40 хүртэлх насны 15 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлөх эрх олгосон билээ. Хөнгөлөлтийн хүрээнд хурлын бүртгэл 1175 еврогоос чөлөөлнө.
Тус хөнгөлөлтийг авахад тавигдах шаардлага:
Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
40 хүртэлх насны зүрхний эмч, зүрх судасны мэс заслын эмч, зүрхний олгох эмч
Нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэргийг үндэслэж нийт 15 эмчийг сонгон шалгаруулж тус хөнгөлөлтөд хамруулах болно.
Хугацаа: 2026 оны 6 сарын 12-ны /Баасан гараг/ өдрийг хүртэл хүлээн авах болно.



No comment yet, add your voice below!