Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ESC Congress хурал нь зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн том хурал бөгөөд энэ жил Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд оролцсоноор зүрх судасны салбарт гарсан шинэ мэдээ мэдээлэл, инновац, технологийн дэвшилтэй танилцах, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийн лекцийг сонсох, тэднээс суралцах боломжийг олгодог.
Европын Зүрхний Нийгэмлэг ба Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсаас ESC Congress 2023 хуралд оролцох 40 хүртэлх насны 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлөх эрх олгосон билээ. Хөнгөлөлтийн хүрээнд хурлын бүртгэл 325 еврогоос чөлөөлнө.
Тус хөнгөлөлтийг авах шаардлага:
1. Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
2. 40 хүртэлх насны зүрх судасны эмч
3. Нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэргийг үндэслэж нийт 25 эмчийг сонгон шалгаруулж тус хөнгөлөлтөд хамруулах болно.
Хугацаа: 2023 оны 05 сарын 20-ны /Бямба гараг/ өдрийг хүртэл.
Бүртгэлийн хэсэг
No comment yet, add your voice below!