
Монголын Зүрх Судасны Эмч нарын Нийгэмлэгийн эрхэм гишүүд Та бүхнийг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах ECHO360 олон улсын эрдэм шинжилгээний хуралд өөрийн судалгааны бүтээл болон эмнэлзүйн сонирхолтой тохиолдлоо илгээж, оролцохыг урьж байна.
🗓 Хурлын хугацаа: 2026 оны 11 сарын 6–7
📍 Байршил: БНСУ, Сөүл хот
⏰ Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 9 сарын 6
Бүтээл сонгогдон, хурлын үеэр илтгэлээр танилцуулах бүтээлүүдэд дараах тэтгэлэгийг олгохоор төлөвлөсөн байна:
🔹 Судалгааны бүтээл (Original Research) – 500 USD
🔹 Эмнэлзүйн тохиолдол (Case) – 300 USD
Мөн хуралдааны хэсэг тус бүрийн илтгэлүүдийг үнэлж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулан шагнал гардуулна.
Монголын зүрх судасны салбарын эмч, судлаачид Та бүхнийг өөрсдийн судалгааны ажил, эмнэлзүйн туршлага, сонирхолтой тохиолдлоо олон улсын мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцаж, Монгол улсаа төлөөлөн идэвхтэй оролцохыг урьж байна.
🔗 Хурлын дэлгэрэнгүй мэдээлэл:
https://echo360.co.kr/register/2026_01/main.html



No comment yet, add your voice below!