“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ-2023” ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ, ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДОЛ ИЛГЭЭХ

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2023”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг урьж байна.

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2023” 9 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулагдана.

Хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлын илтгэл хүлээн авах хугацаа 2023 оны 8 дугаар сарын 20 өдрийн 23:59 цаг хүртэл бүтээлийг хүлээн авна.

Та бүхэнд амжилт хүсэе.

                                                                    СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЛИЙН ХУРААНГУЙ ИРҮҮЛЭХ ЖУРАМ

Судалгааны өгүүллийн хураангуйг монгол болон англи хэл дээр тус бүр бичиж ирүүлнэ.

Монгол хэл дээрх хураангуй нь дараах загвартай байна. Үүнд:

  • Хураангуй нь монгол болон англи хэлээр бичигдсэн байх.
  • Бүтээл А4 цаасан дээр (Microsoft Word програм дээр цаасны хэмжээг А4 байхаар тохируулсан байх) үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.
  • Бүтээлийг зөвхөн Microsoft word (doc, docx) форматтай авна.
  • Хураангуйд хүснэгт, зураг, номзүйг оролцуулахгүй ба 1 нүүрэнд багтаасан байна.
  • Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, ТОМ ҮСГЭЭР, Bold хэлбэртэй),
  • Зохиогчийн нэрийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10, regular горимд бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулан дугаарласан байна.
  • Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдын ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.

Бүтээл дараах бүтэцтэй байна. Үүнд:

  1. Бүтээлийн гарчиг
  2. Зохиогч, албан газар, и-мэйл хаяг (1-р зохиогч)
  3. Үндэслэл
  4. Зорилго
  5. Материал, арга зүй
  6. Үр дүн
  7. Дүгнэлт
  8. Түлхүүр үг (3-5 үг)
  9. Англи хураангуй

Англи хэл дээрх хураангуй: Бүтээлийн англи хэл дээрх хураангуйг 250-350 үгэнд багтаан бичсэн байх ба Background, Methods, Results, Conclusion, Discussion хэсгүүдйг багтаасан байна.

ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДОЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ

Эмнэлзүйн ховор тохиолдол дараах загвартай байна. Үүнд:

·         Бүтээл монгол хэлээр бичигдсэн байх ба гарчгийн англи болон монгол хэлээр тус тус бичсэн байна.

·         Бүтээл А4 цаасан дээр (Microsoft Word програм дээр цаасны хэмжээг А4 байхаар тохируулсан байх) үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.

·         Бүтээлийг зөвхөн Microsoft word (doc, docx) форматтай авна.

·         Бүтээл нь хүснэгт, зураг, номзүйг оролцуулан 2-3 нүүрэнд багтаасан (цаасны хэмжээ А4) байна.

·   Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, ТОМ ҮСГЭЭР, Bold хэлбэртэй), зохиогчийн нэрийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10, regular горимд бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулан дугаарласан байна.

·        Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдийн ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.

Эмнэлзүйн ховор тохиолдол дараах бүтэцтэй байна. Үүнд:

·         Өвчтөний товч мэдээлэл (Өвчтөний иргэний бүртгэлтэй холбоотой хувийн мэдээллийг нууцалсан байх, үүнд: овог нэр г.м)

·         Зовуурь болон эмнэлзүйн шинж, өвчний явц 

·         Оношилгоо /лабораторийн болон багажийн шинжилгээ/  

·         Эцсийн онош, эмчилгээ, үр дүн

·         Дүгнэлт  

·         Онолын товч мэдээлэл, хэлцэмж (Бүтээлийн нийт агуулгын 30%-иас илүүгүй хэсэгт багтаана)

 

·         Түлхүүр үг:  Эмнэл зүйн ховор тохиолдлын гарчигт ороогүй 3-5 үг байна.

 

Шилдэг судлаачийг шалгаруулан грант олгоно.

Бүтээлийг 2023 оны 08-р сарын 20-ны өдрийг дуу хаягаар ирүүлнэ.

Лавлах утас: 99413464, 99989150

Титэм судасны эмгэгийн симпозиумын бүртгэл эхэллээ.

Титэм судасны эмгэгийн симпозиумын бүртгэл эхэллээ.

Ази болон Европын зүрх судасны салбарын алдарт экспертүүд өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаас хуваалцхаас гадна титэм судасны эмгэгийн сүүлийн үеийн ололт, шинэчлэлт болон нотолгоонд суурилсан анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнөх симпозиум Монгол улсад зохион байгуулагдах гэж байна.
Хурлын илтгэгчид:
📌 𝐏𝐑𝐎𝐅𝐄𝐒𝐒𝐎𝐑 𝐉𝐀𝐂𝐊 𝐓𝐀𝐍 𝐖𝐄𝐈 𝐂𝐇𝐈𝐄𝐇 – 𝐄𝐱𝐞𝐜𝐮𝐭𝐢𝐯𝐞 𝐛𝐨𝐚𝐫𝐝 𝐦𝐞𝐦𝐛𝐞𝐫 𝐚𝐭 𝐒𝐢𝐧𝐠𝐚𝐩𝐨𝐫𝐞 𝐇𝐞𝐚𝐫𝐭 𝐅𝐨𝐮𝐧𝐝𝐚𝐭𝐢𝐨𝐧, 𝐀𝐏𝐒𝐈𝐂 (𝐀𝐬𝐢𝐚𝐧 𝐏𝐚𝐜𝐢𝐟𝐢𝐜 𝐒𝐨𝐜𝐢𝐞𝐭𝐲 𝐨𝐟 𝐈𝐧𝐭𝐞𝐫𝐯𝐞𝐧𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐂𝐚𝐫𝐝𝐢𝐨𝐥𝐨𝐠𝐲) 𝐚𝐧𝐝 𝐈𝐒𝐂𝐏 (𝐈𝐧𝐭𝐞𝐫𝐧𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐒𝐨𝐜𝐢𝐞𝐭𝐲 𝐨𝐟 𝐂𝐚𝐫𝐝𝐢𝐨𝐯𝐚𝐬𝐜𝐮𝐥𝐚𝐫 𝐏𝐡𝐚𝐫𝐦𝐚𝐜𝐨𝐭𝐡𝐞𝐫𝐚𝐩𝐲).
📌 𝐏𝐑𝐎𝐅𝐄𝐒𝐒𝐎𝐑 𝐊𝐎𝐉𝐈 𝐇𝐀𝐒𝐄𝐆𝐀𝐖𝐀 – 𝐃𝐢𝐫𝐞𝐜𝐭𝐨𝐫, 𝐃𝐢𝐯𝐢𝐬𝐢𝐨𝐧 𝐨𝐟 𝐓𝐫𝐚𝐧𝐬𝐥𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐑𝐞𝐬𝐞𝐚𝐫𝐜𝐡, 𝐊𝐲𝐨𝐭𝐨 𝐌𝐞𝐝𝐢𝐜𝐚𝐥 𝐂𝐞𝐧𝐭𝐞𝐫
📌 𝐏𝐑𝐎𝐅𝐄𝐒𝐒𝐎𝐑 𝐀𝐑𝐍𝐀𝐔𝐃 𝐂𝐇𝐀𝐑𝐏𝐄𝐍𝐓𝐈𝐄𝐑 – 𝐆𝐞𝐧𝐞𝐫𝐚𝐥 𝐝𝐢𝐫𝐞𝐜𝐭𝐨𝐫 𝐨𝐟 𝐈𝐍𝐂𝐂𝐈/ 𝐍𝐚𝐭𝐢𝐨𝐧𝐚𝐥 𝐈𝐧𝐬𝐭𝐢𝐭𝐮𝐭𝐞 𝐒𝐮𝐫𝐠𝐞𝐫𝐲 𝐂𝐚𝐫𝐝𝐢𝐚𝐜 𝐀𝐧𝐝 𝐃𝐞 𝐂𝐚𝐫𝐝𝐢𝐨𝐥𝐨𝐠𝐢𝐞 𝐈𝐧𝐭𝐞𝐫𝐯𝐞𝐧𝐭𝐢𝐨𝐧𝐞𝐥𝐥𝐞/
📌 𝐏𝐑𝐎𝐅𝐄𝐒𝐒𝐎𝐑 𝐒𝐓𝐄𝐏𝐇𝐀𝐍 𝐀𝐂𝐇𝐄𝐍𝐁𝐀𝐂𝐇 – 𝐆𝐥𝐨𝐛𝐚𝐥 𝐚𝐟𝐟𝐚𝐢𝐫𝐬 𝐜𝐡𝐚𝐢𝐫 𝐨𝐟 𝐭𝐡𝐞 𝐄𝐮𝐫𝐨𝐩𝐞𝐚𝐧 𝐒𝐨𝐜𝐢𝐞𝐭𝐲 𝐨𝐟 𝐂𝐚𝐫𝐝𝐢𝐨𝐥𝐨𝐠𝐲 (𝐄𝐒𝐂)
Хугацаа: 𝟐𝟎𝟐𝟑 оны 𝟔-р сарын 𝟐𝟒-𝟐𝟓 /Бямба, Ням гараг/.
Төлбөр: 200,000₮ /Нийгэмлэгийн гишүүдэд 50%-ийн хөнгөлөлттэй/
Монголын зүрхний эмч нарын нийгэмлэгийн төлбөр авах данс:  Голомт банк 1801141629. 
Байршил: УГТЭ-ийн хурлын заал
 
Бүртгэлийн хэсэг:

ESC Congress 2023 хуралд оролцох 25 эмчийг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.

Европын Зүрхний Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг ESC Congress хурал нь зүрх судасны чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг хамгийн том хурал бөгөөд энэ жил Нидерланд улсын нийслэл Амстердам хотноо зохион байгуулагдах гэж байна.

Continue reading

Артерийн даралт ихсэлтийн удирдамж сэдэвт вебинар зохион байгуулагдах гэж байна.

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн (МЗСЭНН) болон УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв хамтран зохион байгуулж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан вебинар сургалт үргэлжилж байна:
Дэлхийн артерийн даралт ихсэх өвчин(АДИӨ)-ий өдрийг тохиолдуулан
Лхагва гараг буюу 2023.05.17-ны 17:00 цагаас “Артерийн Даралт Ихсэх Өвчний Удирдамж” вебинар сургалт зохион байгуулагдана.
Онлайн сургалтын үеэр Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээ болон хавсарсан өвчлөл, жирэмсний даралт ихсэлтийн менежментийн талаар онолын мэдээлэл сургалт хийгдэх болно.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
#Сэдэв: Артерийн даралт ихсэх өвчний удирдамж:
1. Артерийн даралт ихсэх өвчин, тархалт, ангилал, оношилгоо
2. Артерийн даралт ихсэх өвчний эмийн эмчилгээ болон зүрх судасны хавсарсан өвчлөл
3. Хоёрдогч гаралтай артерийн даралт ихсэлт болон жирэмсний даралт ихсэлт
#Илтгэгчид: О.Мөнхсувд, Ц.Цолмон, Н.Наранцацрал
#Огноо: 2023.05.17 Лхагва гараг
#Хугацаа: 17:00-18:30
#Үнэ төлбөргүй
#Zoom Webinar ID: 844 3330 9148
#Passcode: 2023 

Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгээс тогтмол зохион байгуулагддаг вебинар сургаалтанд оролцохыг урьж байна.

Ази, номхон далайн зүрхний нийгэмлэгээс тогтмол зохион байгуулагддаг вебинар сургалтанд оролцохыг урьж байна.

Монгол улсаас УГТЭ-ийн ЗХСТ-ийн дарга, МЗСЭНН-ийн тэргүүн Х.Мөнгөн-Өлзий эмч хурлын даргаар, АШУҮИС-ийн Зүрх, судас судлалын танхимын багш Н.Бат-Эрдэнэ илтгэгчээр оролцоно.

Сэдэв: ” Updated Diagnosis, Classification and Treatment of Pulmonary Hypertension: Different Etiology, Different Approach “

Хугацаа: 2023.04.26/Лхагва гариг/

Цаг: 12:00 – 14:10

Холбогдох линк: https://www.youtube.com/@apsccloud5991/streams

Үндэсний болон Европын Дислипидемийн удирдамж сэдэвт вебинар зохион байгуулагдах гэж байна.

Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн (МЗСЭНН) болон УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв хамтран зохион байгуулж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан вебинар сургалт үргэлжилж байна.

Continue reading

Зүрх судасны үндэсний конференц бүртгэл эхэллээ

Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг  болон УГТЭ-н Зүрх судасны үндэсний төвийн жил бүр хамтран зохион байгуулдаг “Зүрх судасны үндэсний конференц” 20 дахь жилдээ 9 сарын 23-25 нд цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. 

2022 оны ЗСҮК нь зүрх судлалын чиглэлийн хамгийн том нийгэмлэг болох Европын зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буйгаар онцлог юм.  

Хурлын 3 өдрийн хөтөлбөрт нийт 15 дэд сэдвийн хүрээнд дотоодын 53, гадаадын 10 илтгэгч нар илтгэл, судалгааны үр дүнг хэлэлцүүлэх бөгөөд Интервеншнал кардиологи, Зүрхний мэс заслын эмч нар болон Сувилагч тусгай мэргэжилтнүүд мэргэжлийн чиглэлээр ярилцах, туршлага солилцох боломжийг бүрдүүлж үндсэн хуралдаантай зэргэлдээ хуралдаан хийгдэх болно. 

Нийт 3 өдрийн хуралдаан үнэ төлбөргүй зохиогдох ба хуралд бүрэн хамрагдсан оролцогчид 2 кредит олгох ба бүртгэлийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим бүртгэлээр баталгаажуулна. https://hr.hdc.gov.mn/training 

Та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Бүртгүүлэх холбоос: https://events.zoom.us/ev/Al0Xxiajz6NWtxMGDALtPMkW5g7Pl4-KtiqA0g_LoXZouvaHA_Ls~AggLXsr32QYFjq8BlYLZ5I06Dg

Холбоо барих: 

https://cardiosociety.mn/ 

info@cardiosociety.mn 

FB: Mongolian Society of Cardiologists’ Зүрх Судасны Үндэсний төв,

Утас: Т.Гэрэлмаа: 99989150 Ц.Цолмон 99182407