
APSC Emerging Leader 2027 хөтөлбөрт оролцох эмчийг сонгон шалгаруулна.
Ази, Номхон далайн Зүрх судасны нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг APSC Emerging Leaders Scholarship Programme нь 2027 оны 1 дүгээр сарын 13–16-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдана.
Энэхүү хөтөлбөр нь зөвхөн эмнэлзүйн мэдлэг, ур чадвараар бус, цаашид зүрх судасны салбарыг манлайлах боломж, чадавхтай эмчийг хөгжүүлэхэд чиглэдэг юм.
Тавигдах шаардлага:
- 35–45 насны зүрхний эмч, зүрх судасны мэс заслын эмч байх
- APSC Emerging Leader хөтөлбөрийн өмнөх удаагийн сургалтуудад хамрагдаагүй байх
Материал хүлээн авах хугацаа: 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цаг
Материалыг info@cardiosociety.mn хаягаар ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1. Эрдэм шинжилгээний бүтээлийн товч жагсаалт
Өргөдөл гаргагч өөрийн эрдэм шинжилгээний бүтээл, нийтлэлийн товч жагсаалтыг ирүүлнэ.
2. Хүсэл зорилгын захидал /Motivation Letter/
Шалгаруулалтад оролцох болсон зорилго, мэргэжлийн сонирхол, цаашдын хөгжлийн төлөвлөгөө болон сонгогдсон тохиолдолд салбартаа оруулах хувь нэмрээ 250-300 үгэнд багтаан бичнэ.
3. Мэргэжлийн туршлага
Мэргэжлээрээ дор хаяж гурван жил ажилласан туршлагатай байна.
4. Товч намтар /CV/
Мэргэжлийн үйл ажиллагаа, боловсрол, ажлын туршлагыг багтаасан товч CV ирүүлнэ.
5. Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүнчлэл
Хүсэлт гаргагч нь Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх бөгөөд хүсэлт гаргахаас өмнөх 12 сарын хугацаанд хүчин төгөлдөр гишүүнчлэлтэй байх.





No comment yet, add your voice below!