БИДНИЙ ТУХАЙ
Mонголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн дүрэм
1.1 Тус нийгэмлэгийн албан ёсны нэр нь Монголын Зүрхний эмч нарын нийгэмлэг (цаашид Нийгэмлэг гэх) болно.
1.2 Нийгэмлэг нь зүрхний эмч, сувилагч, мэргэжилтэнүүд болон бусад мэргэжлийн сонирхсон хүмүүсийг нэгтгэсэн, сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан, ашгийн бус, гишүүддээ ба нийгэмд үйлчлэх бие даасан төрийн бус байгууллага юм.
1.3 Нийгэмлэг нь өөрийн тамга тэмдэг, нийгэмлэгийн эмблем, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна.
1.4 Нийгэмлэгийн удирдлага нь Улаанбаатар хотод төвлөрөн байрлана.
1.5 Нийгэмлэг нь Монгол улсын үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Өөрийгөө удирдах ёс, хууль ёсыг сахин биелүүлэх нь төрийн бус байгууллагын үндсэн зарчим мөн.
1.6 Нийгэмлэг нь 2016 оны 01 сарын 21-ний өдөр шинэчлэгдсэн болно.
2.1 ЭРХЭМ ЗОРИЛГО: Өндөр ур чадвартай мэргэжилтэнүүдийг бэлтгэх улмаар Монгол улсын иргэн Эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээг эх орондоо хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх
2.3 . ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
2.1 Төрийн бус байгууллага нь зорилгоо биелүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
2.1.1 Зүрхний мэргэжилтний хүрээг өргөтгөх арга хэмжээ зохион байгуулах
2.1.2 Олон улсын зүрх судасны төвүүд болон олон улсын зүрх судасны нийгэмлэгтэй холбоо тогтоож хамтран ажиллах Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн дүрэм
2.1.3 Ниймгэмлэгийн гишүүдыг олон улсын болон дотоодын мэргэжлийн сургалтанд хамруулах, мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах
2.1.4 Хот хөдөөгийн зүрхний мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалт явуулах
2.1.5 Онол практикийн зөвлөлгөөнийг нэгтгэсэн ба бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах
2.1.6 Хот хөдөөгийн зүрхний эмч нарыг ажил хэргийн холбоо тогтооход нь зуучлан туслах, орон нутагт зүрх судасны албыг хөгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх
2.1.7 Зүрх судасны мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанд олон улсын болон дотоодын ивээн тэтгэгч нарыг оролцуулах
2.1.8 Сонин сэтгүүл эрхлэн гаргах, мэдээллийн бусад хэрэгсэлүүдийг ашиглан эрүүл мэндийн мэдээлэл гаргах, түгээх
2.1.9 Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
2.2 Нийгэмлэг нь дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Нийгэмлэгийн үйл ажиллагаа дараах зарчимд тулгуурлана. Үүнд:
3.1 Ардчилсан, ил тод байх
3.2 Нээлттэй сайн дурын байх
3.3 Харилцан тэгш эрхтэй байх
3.4 Ёс зүйн өндөр мэдрэмж, үүрэг хариуцлагатай байх
3.5 Хамтын удирдлага, харилцан ойлголцолд тулгуурлах
3.6 Нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргах
3.7 Улс төрийн аливаа нам, хүчнээс ангид байх
4.1 Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал 4.1.1 Нийгэмлэгийн удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна. 4.1.2 Хурлын хүчин төгөлдөр байх ирц нь нийгэмлэгийн нарийн бичгийн даргын бүртгэлээр батлагдсан санал өгөх эрх бүхий гишүүдийн ердийн олонхиос бүрдэнэ. Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн дүрэм 4.1.3 Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлыг жилд нэг удаа хуралдуулах ба тухайн жилийн ажлын нөхцлөөс хамааран товлоно. Дараах асуудлыг хэлэлцүүлнэ. 4.1.3.1 Нийгэмлэгийн дүрмийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах 4.1.3.2 Нийгэмлэгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, татан буулгах 4.1.3.3 Нийгэмлэгийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож батлах 4.1.3.4 Нийгэмлэгийн үйл ажиллагааны болон санхүүгийн талаарх нийгэмлэгийн тэргүүний тайлан, хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэх 4.1.3.5 Нийгэмлэгээс хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслийн үр дүнг хэлэлцэх 4.1.3.6 Нийгэмлэгийн гишүүд болон Удирдах зөвлөлөөс хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудлууд 4.1.3.7 Гишүүнчлэлийн татварын тухай асуудал 4.1.4 Нийгэмлэгийн бүх гишүүдийн ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно. 4.1.5 Бүх гишүүдийн хурлын хооронд Удирдах зөвлөл нийгэмлэгийн үйл ажиллагааг удирдан явуулна. 4.2 Удирдах зөвлөл 4.2.1 Удирдах зөвлөл нь 7 гишүүнтэй байх бөгөөд өөрсдийн дундаас удирдах зөвлөлийн даргыг олонхийн саналаар сонгоно. 4.2.2 Удирдах зөвлөл нь улиралд нэг удаа хуралдана. Гүйцэтгэх захирал санал гаргасныг гишүүдийн 50%-иас доошгүй хувь дэмжвэл ямарч хугацаанд асуудлыг авч хэлэлцэнэ. 4.2.3 Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. 4.2.4 Удирдах зөвлөлийн гишүүн шийдвэрийн төсөл санаачлах эрхтэй. 4.2.5 Хуралдаанд удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй. 4.2.6 Удирдах зөвлөлийн хуралдааныг тэмдэглэл хөтөлж баримтжуулна. Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн дүрэм 4.2.7 Удирдах зөвлөлд хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураалтаар гаргана. 4.2.8 Удирдах зөвлөл дор дурдсан эрх эдлэнэ. 4.2.8.1 Нийгэмлэгийн дотоод журмын биелэлт, хэрэгжилтийг хянах, Нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах 4.2.8.2 Нийгэмлэгийн төсөв батлах 4.2.8.3 Нийгэмлэгийн гүйцэтгэх захирлыг томилох 4.2.8.4 Гүйцэтгэх байгууллагын ажлын актны бүтэц зохион байгуулалт, түүний төсвийг батлах 4.2.8.5 Гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх 4.2.8.6 Нийгэмлэгийн гишүүнээр хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх 4.2.8.7 Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэр гаргах 4.3 Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад хөлс, аливаа шагнал авахгүй. 4.4 Хяналтын зөвлөл 4.4.1 Хяналтын зөвлөл нь нийгэмлэгийн дүрмийн хэрэгжилт, нийгэмлэгийн хурлын шийдвэрийн биелэлт, хөрөнгө санхүүгийн зарцуулалт зэрэгт баримтын шалгалт хийж хяналт тавина. 4.4.2 Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэй байна. 4.4.3 Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг бүх гишүүдийн хурлаар 4 жилийн хугацаагаар сонгоно. 4.4.4 Удирдах зөвлөлийн гишүүдээс бусад бүх гишүүд хяналтын зөвлөлд сонгогдох эрхтэй. 4.4.5 Хяналтын зөвлөлийн гишүүн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд удирдах зөвлөлөөс түр гишүүнийг томилно. 4.4.6 Хяналтын зөвлөл нь удирдлага сонгож батална. 4.4.7 Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд нь бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн хуралд тайлангаа тавина. 4.5 Нийгэмлэгийн тэргүүн 4.5.1 Нийгэмлэгийн тэргүүнийг бүх гишүүдийн хурлаар сонгоно. 4.5.2 Нийгэмлэгийн тэргүүн нь дараалан улирах эрхтэй. Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн дүрэм 4.5.3 Тэргүүн нь нийгэмлэгийг гадаад дотоодод төлөөлөх ба удирдах зөвлөлийн дарга байна. 4.5.4 Тэргүүн нь нийгэмлэгийн гэрээ, бичиг баримтад гарын үсэг зурах эрхтэй. 4.5.5 Тэргүүн нь ажиллах боломжгүй болсон тохиолдолд удирдах зөвлөлөөс орлох хүнийг томилно. 4.6 Гүйцэтгэх байгууллага, түүний эрх хэмжээ 4.6.1 Нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, гүйцэтгэх байгууллагын ажлын алба нь гүйцэтгэх захирал, түүний туслахаас /нарийн бичиг/ бүрдэнэ. 4.6.2 Гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлийн хурлаас 4 жилийн хугацаатай томилно. 4.6.3 Гүйцэтгэх захирал дор дурдсан эрхийг хэрэгжүүлнэ. 4.6.3.1 Удирдах зөвлөлөөс олсон эрх хэмжээний хүрээнд нийгэмлэгийг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах 4.6.3.2 Батлагдсан төсөв, нийгэмлэгийн өмч хөрөнгийг зохих журмын дагуу захиран зарцуулах 4.6.3.3 Гэрээнд заасан бусад бүрэн эрх 4.6.4 Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс урамшуулах зэргийг гэрээгээр зохицуулна. 4.6.5 Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг томилох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ. 4.6.6 Гүйцэтгэх захирлыг улируулан томилж болно. 4.8 Нийгэмлэгийн гишүүн, гишүүнчлэл 4.8.1 ГИШҮҮНЧЛЭЛ 4.8.1.1 Нийгэмлэгийн дүрмийг хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэх тухай хүсэлтээ гаргасан хэн ч гишүүн байж болно. 4.8.1.2 Нийгэмлэг нь хүндэт болон гадаад гишүүнтэй байж болно. 4.8.1.3 Гүйцэтгэх захирал гишүүнээр элсэх тухай хүсэлтээ гаргасан хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэж гэрчилгээ олгоно. 4.8.1.4 Нийгэмлэгийн гишүүний татвар хувь хүний хувьд сард 30’000 төгрөг, хуулийн этгээдийн хувьд сард 300’000 төгрөг байна. Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн дүрэм 4.8.2 Гишүүний эрх 4.8.2.1 Гишүүд нь нийгэмлэгийн бүхий л үйл ажиллагаанд оролцох эрхтэй. 4.8.2.2 Гишүүд нь удирдах зөвлөлийг сонгох ба сонгогдох эрхтэй. 4.8.2.3 Гишүүн бүр саналын нэг эрхтэй. 4.8.2.4 Гишүүн бүр нийгэмлэгийг төлөөлж олон улсын болон дотоодын сургалт семинарт оролцох эрхтэй. 4.8.2.5 Гишүүн бүр нийгэмлэгийн асуудлаар өөрийн санал хүсэлтийг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. 4.8.2.6 Гишүүд нь мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд туслалцаа дэмжлэг авах эрхтэй. 4.8.2.7 Гишүүд нь мэргэжилтэй холбоотой асуудлаар эрх ашгаа хамгаалуулах эрхтэй. 4.8.3 Гишүүний үүрэг 4.8.3.1 гишүүд нь нийгэмлэгийн дүрэм, бодлого шйидвэрийг биелүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах 4.8.3.2 Сургалт бие даалтын хэлбэрүүдийг ашиглан мэдлэг чадвараа байнга дээшлүүлэх 4.8.3.3 Нийгэмлэгийн ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаанд оролцохгүй байх 4.8.3.4 Гишүүний татварыг тогтоосон журмаар өгч, нийгэмлэгийн санд дэмжлэг үзүүлэх ТАВ. НИЙГЭМЛЭГИЙН САНХҮҮЖИЛТ 5.1 Нийгэмлэгийн санхүүжилт дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ. 5.1.1 Гишүүний татвар, хандив 5.1.2 Ивээн тэтгэгчдийн хандив, тусламж 5.1.3 Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого 5.1.4 Бусад орлого ЗУРГАА. ӨМЧ ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ 6.1 Нийгэмлэг нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанд зарцуулна. Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн дүрэм 6.2 Нийгэмлэгийн орлогоос хувь хүн, хуулийн этгээдэд хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно. ДОЛОО. ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ ЖУРАМ 7.1 Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай шийдвэрийг удирдах зөвлөл гаргана. 7.2 Татан буулгахад Нийгэмлэгийн зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгөө ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-д шилжүүлэх, хэрэв тийм ТББ байгууллага байхгүй бол зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
Гишүүнээр бүртгүүлэх
Whatever your area of expertise or place of work, you can access more.
More science, more networking, more education.