Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн (МЗСЭНН) болон УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв хамтран зохион байгуулж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан вебинар сургалт үргэлжилж байна. Пүрэв гараг буюу 2023.04.13-ны 16:00 цагаас Үндэсний болон Европын дислипидемийн удирдамжийн вебинар сургалт зохион байгуулагдана.
Онлайн сургалтын үеэр Үндэсний дислипидемийн удирдамж болон Европын Зүрхний Нийгэмлэгийн Удирдамжийн танилцуулга, эрсдлийн үнэлгээ, эмчилгээ, менежментийн талаар онолын мэдээлэл сургалт хийгдэх болно.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Сэдэв: Үндэсний болон Евродын Дислипидемийн удирдамж:
1. Зүрх судасны өвчний эрсдлийн үнэлгээ
2. Өөх тос бууруулах эмчилгээний зорилт, липидийн зорилтот түвшин
3. Триглицерид, холестрол бууруулах эмийн эмчилгээ
4. Бага нягтралтай липопротейныг бууруулах эмийн эмчилгээ
Илтгэгчид: Зүрх судасны үндэсний төвийн эмч: Ц.Батзаяа, Г.Мижидсүрэн, Б.Оюундарь, Зочин илтгэгч: Х.Надмид
Огноо: 2023.04.13 Пүрэв гараг
Хугацаа: 16:00-17:15
Үнэ төлбөргүй
Zoom link “Зүрх судасны үндэсний төв”-ийн фейсбүүк хуудсанд байрших болно. www.facebook.com/nationalcardiovascularcenter
Үндэсний болон Европын Дислипидемийн удирдамж сэдэвт вебинар зохион байгуулагдах гэж байна.
No comment yet, add your voice below!