Эрхэм гишүүд ээ,

Монголын Зүрх судасны эмч нарын нийгэмлэгээс та бүхэндээ айлчлан ирж буй Шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ирж буй шинэ онд бид мэргэжлийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэн, орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэндээ ирэх ондоо эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг байж, мэргэжлийн амжилт, аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Шинэ он та бүхэнд шинэ боломж, шинэ амжилт, хамтын бүтээлч үйлсийг авчрах болтугай.

Х.Мөнгөн-Өлзий FAPSC FESC FJCS
Нийгэмлэгийн тэргүүн

Recommended Posts

No comment yet, add your voice below!


Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *