Зүрхний шигдээс, тархины харвалтын төрөлжсөн тусламж үйлчилгээний 10 жилийн ойн хүрээнд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилнтүүдэд вебинар сургалтыг зохион байгуулна.

УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв болон Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг (МЗСЭНН) хамтран Тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн тусламж үйлчилгээний 10 жилийн ойн хүрээнд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилнтүүдэд дараах вебинар сургалтыг зохион байгуулах гэж байна. 

2023.11.07-нд буюу Мягмар гарагт 15:00 цагаас Зүрхний шигдээсийн тасгийн эмч мэргэжилтнүүдийн сургалт: 

1. Европын зүрхний нийгэмлэгийн (ESC)-ийн Титмийн цочмог хам шинж, ST сегмент өргөлтгүй зүрхний шигдээсийн удирдамжуудад орсон онцлох нэмэлт өөрчлөлтүүд.

2. ЗШ-ийн ялган оношилгоо: Уушгины артерийн бүлэнт бөглөрлийн орчин үеийн менежмент

3. Зүрхний шигдээсийн үеийн сувилахуйн тусламж 

Илтгэгчид: О.Бадамсүрэн, Г.Мөнхтулга, Ч.Баасанжав

Чиглүүлэгч: Д.Нарантуяа, Ц.Батзаяа

#Огноо: 2023.11.07-ны Мягмар гараг 

#Хугацаа: 15:00 -17:00

#Үнэ төлбөргүй

#Zoom Webinar ID: 822 0127 8212

#Passcode: 2023

2023.11.08-нд буюу Лхагва гарагт 15:00 цагаас Харвалтын тасгийн эмч мэргэжилтнүүдийн сургалт: 

1. AHA/ASA-ийн 2019 оны “Тархины цус тасалдах харвалтын оношилгоо эмчилгээний эмнэлзүйн удирдамж”-д орсон нэмэлт өөрчлөлтүүд

2. AHA/ASA-ийн 2022 оны “Тархин доторх цус харвалтын оношилгоо эмчилгээний эмнэлзүйн удирдамж”-д орсон нэмэлт өөрчлөлтүүд

3. AHA/ASA-ийн 2023 оны “Аалзавчийн доорхи цус харвалтын оношилгоо эмчилгээний эмнэлзүйн удирдамж”-д орсон нэмэлт өөрчлөлтүүд: 

Илтгэгчид: Г.Байгалмаа, Г.Наранчимэг, Н.Лхамцоо

Чиглүүлэгч: Ж.Ариунаа, Ж.Сарангэрэл

#Огноо: 2023.11.08-ны Лхагва гараг 

#Хугацаа: 15:00 -17:00

#Үнэ төлбөргүй

#Zoom Webinar ID: 872 3082 0700

#Passcode: 2023

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Recommended Posts

No comment yet, add your voice below!


Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *