Skip to content

ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦИ 2022

Эрхэм хүндэт зүрх судасны салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн танаа,

20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Зүрх судасны үндэсний конференц 2022”-н онцлох сэдэв нь “Зүрхний дутагдал” байх ба та бүхнийг идэвхи, санаачлагатай өргөнөөр оролцохыг урьж байна. 

Тус конференцид Монголын өнцөг булан бүрт зүрх судасны чиглэлд ажиллаж буй нийт эмч, мэргэжилтэнүүд “Эрүүл зүрхний төлөө бид хамтдаа” уриан дор оролцохоос гадна олон улсын нэр хүндтэй, зөвлөх мэргэжилтнүүд оролцож, салбарын хөгжил, дэвшил, шинэ технологи, тулгамдаж буй асуудал, түүний шийдлийг хамтдаа хэлэлцэж, шийдэлд хүрдэг билээ.

Зүрх судасны үндэсний конференци 2022 ээлжит удаа цахим хэлбэрээр 3 өдрийн турш Үндсэн хуралдаан болон Судсан дотуурх мэс засал, Зүрх судасны мэс засал мөн Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн оролцоо сэдвээр зэрэгцээ хуралдаануудаар зохион байгуулагдах бөгөөд гадаадын зочин профессорууд, дотоодын зүрх судасны салбарт тэргүүлэгч доктор, профессорууд болон зүрх судасны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд илтгэл тавьж оролцох болно.

Энэ удаагийн ЗСҮК 2022 нь Европын зүрхний нийгэмлэгээр хүлээн зөвшөөрөгдсөнөөрөө онцлог бөгөөд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг (МЗСЭН)-ийн урилгаар Америкийн зүрх судасны коллежийн сэтгүүлийн ерөнхий редактор Jagat Narula, Сингапурын үндэсний зүрхний төвөөс Jack Tan Wei, Японы Киото эрүүл мэндийн төвөөс Koji Hasegawa нар илтгэл тавин оролцох болно.

Конференцэд сүүлийн үеийн эрдэм шинжилгээ судалгааны ажлууд, ховор тохиолдлууд, тохиолдод суурилсан, судалгаа шинжилгээний илтгэлүүд, 2022 онд Европын зүрхний нийгэмлэгээс шинэчлэгдэн гаргасан заавар болон Монголд шинээр мөрдөгдөж буй заавар, стандартуудыг танилцуулан хүргэх болно.

Эрхэм хүндэт зүрх судасны салбарын эмч, мэргэжилтэн та бүхэнтэй
2022 оны 9 сарын 23-аас 25-ны өдрүүдэд Зүрх судасны үндэсний конференц 2022-р уулзацгаая.

Д.Мөнгөнчимэг

FESC, FJCS, МОНГОЛЫН ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН

Х.Мөнгөн-Өлзий

FAPSC, FJCS, МОНГОЛЫН ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Д.Батнаран

АУ-Ы ДОКТОР, ЗСҮК 2022-Н ЗОХИОН БАЙГУУЛАХ БАГИЙН АХЛАГЧ