ЗҮРХ СУДАСНЫ ӨВЛИЙН СЕМИНАР 2024 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг “Зүрх судасны өвлийн семинар” 2024 оны 2 сарын 24, 25-ны өдрүүдэд Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Зүрх Судасны Өвлийн семинар 2024 нь зүрх судасны салбарт гарсан сүүлийн үеийн онолын мэдээллүүдийг хүргэх зорилгын хүрээнд нийт 7-н дэд сэдвийн хүрээнд 29 онолын илтгэл, 3 судалгааны илтгэл хэлэлцүүлэгдлээ.
Энэ удаагийн семинар өмнөх жилүүдийн семинаруудаас онцлогтой нь амилуулах лавшруулсан тусламж үзүүлэх workshop сургалт явагдсан билээ.

Зүрх судасны өвлийн семинарт оролцогч нарын анхааралд ЭМХТ-н https://hr.hdc.gov.mn/ сайтад багц цагийн сургалтын хэсэгт “Зүрх судасны өвлийн семинар 2024” нэрээр байршсан тул та хүсэлтээ өөрийн эрхээр нэвтрэн 2024 оны 3 сарын 24-ний өдрөөс өмнө илгээснээр 2 багц цаг авах боломжтой болно.

Recommended Posts

No comment yet, add your voice below!


Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *