“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2023”-д та бүхнийг судалгааны ажлын хураангуй, эмнэлзүйн ховор тохиолдлуудаа ирүүлэхийг урьж байна.
“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ КОНФЕРЕНЦ 2023” 9 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулагдана.
Хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний болон сургалтын өгүүлэл, ховор тохиолдлын илтгэл хүлээн авах хугацаа 2023 оны 8 дугаар сарын 20 өдрийн 23:59 цаг хүртэл бүтээлийг хүлээн авна.
Та бүхэнд амжилт хүсэе.
СУДАЛГААНЫ ӨГҮҮЛЛИЙН ХУРААНГУЙ ИРҮҮЛЭХ ЖУРАМ
Судалгааны өгүүллийн хураангуйг монгол болон англи хэл дээр тус бүр бичиж ирүүлнэ.
Монгол хэл дээрх хураангуй нь дараах загвартай байна. Үүнд:
- Хураангуй нь монгол болон англи хэлээр бичигдсэн байх.
- Бүтээл А4 цаасан дээр (Microsoft Word програм дээр цаасны хэмжээг А4 байхаар тохируулсан байх) үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.
- Бүтээлийг зөвхөн Microsoft word (doc, docx) форматтай авна.
- Хураангуйд хүснэгт, зураг, номзүйг оролцуулахгүй ба 1 нүүрэнд багтаасан байна.
- Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, ТОМ ҮСГЭЭР, Bold хэлбэртэй),
- Зохиогчийн нэрийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10, regular горимд бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулан дугаарласан байна.
- Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдын ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.
Бүтээл дараах бүтэцтэй байна. Үүнд:
- Бүтээлийн гарчиг
- Зохиогч, албан газар, и-мэйл хаяг (1-р зохиогч)
- Үндэслэл
- Зорилго
- Материал, арга зүй
- Үр дүн
- Дүгнэлт
- Түлхүүр үг (3-5 үг)
- Англи хураангуй
Англи хэл дээрх хураангуй: Бүтээлийн англи хэл дээрх хураангуйг 250-350 үгэнд багтаан бичсэн байх ба Background, Methods, Results, Conclusion, Discussion хэсгүүдйг багтаасан байна.
ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДОЛ ИРҮҮЛЭХ ЖУРАМ
Эмнэлзүйн ховор тохиолдол дараах загвартай байна. Үүнд:
· Бүтээл монгол хэлээр бичигдсэн байх ба гарчгийн англи болон монгол хэлээр тус тус бичсэн байна.
· Бүтээл А4 цаасан дээр (Microsoft Word програм дээр цаасны хэмжээг А4 байхаар тохируулсан байх) үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 10, мөр хоорондын зай single байхаар бичсэн байна.
· Бүтээлийг зөвхөн Microsoft word (doc, docx) форматтай авна.
· Бүтээл нь хүснэгт, зураг, номзүйг оролцуулан 2-3 нүүрэнд багтаасан (цаасны хэмжээ А4) байна.
· Бүтээлийн эхэнд гарчиг (үсгийн хэмжээ 12, ТОМ ҮСГЭЭР, Bold хэлбэртэй), зохиогчийн нэрийг Italic хэлбэрээр, үсгийн хэмжээ 10, regular горимд бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч судалгааны ажлыг удирдсан байхаар дарааллуулан дугаарласан байна.
· Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэж, нэрсийн доор зохиогчдийн ажиллах албан газар ба 1-р зохиогчийн и-мэйл хаягийг бичсэн байна.
Эмнэлзүйн ховор тохиолдол дараах бүтэцтэй байна. Үүнд:
· Өвчтөний товч мэдээлэл (Өвчтөний иргэний бүртгэлтэй холбоотой хувийн мэдээллийг нууцалсан байх, үүнд: овог нэр г.м)
· Зовуурь болон эмнэлзүйн шинж, өвчний явц
· Оношилгоо /лабораторийн болон багажийн шинжилгээ/
· Эцсийн онош, эмчилгээ, үр дүн
· Дүгнэлт
· Онолын товч мэдээлэл, хэлцэмж (Бүтээлийн нийт агуулгын 30%-иас илүүгүй хэсэгт багтаана)
· Түлхүүр үг: Эмнэл зүйн ховор тохиолдлын гарчигт ороогүй 3-5 үг байна.
Шилдэг судлаачийг шалгаруулан грант олгоно.
Бүтээлийг 2023 оны 08-р сарын 20-ны өдрийг дуу хаягаар ирүүлнэ.
Лавлах утас: 99413464, 99989150
No comment yet, add your voice below!