Монголын Зүрх Судасны Эмч Нарын Нийгэмлэг  болон УГТЭ-н Зүрх судасны үндэсний төвийн жил бүр хамтран зохион байгуулдаг “Зүрх судасны үндэсний конференц” 20 дахь жилдээ 9 сарын 23-25 нд цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. 

2022 оны ЗСҮК нь зүрх судлалын чиглэлийн хамгийн том нийгэмлэг болох Европын зүрхний нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буйгаар онцлог юм.  

Хурлын 3 өдрийн хөтөлбөрт нийт 15 дэд сэдвийн хүрээнд дотоодын 53, гадаадын 10 илтгэгч нар илтгэл, судалгааны үр дүнг хэлэлцүүлэх бөгөөд Интервеншнал кардиологи, Зүрхний мэс заслын эмч нар болон Сувилагч тусгай мэргэжилтнүүд мэргэжлийн чиглэлээр ярилцах, туршлага солилцох боломжийг бүрдүүлж үндсэн хуралдаантай зэргэлдээ хуралдаан хийгдэх болно. 

Нийт 3 өдрийн хуралдаан үнэ төлбөргүй зохиогдох ба хуралд бүрэн хамрагдсан оролцогчид 2 кредит олгох ба бүртгэлийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим бүртгэлээр баталгаажуулна. https://hr.hdc.gov.mn/training 

Та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 

Бүртгүүлэх холбоос: https://events.zoom.us/ev/Al0Xxiajz6NWtxMGDALtPMkW5g7Pl4-KtiqA0g_LoXZouvaHA_Ls~AggLXsr32QYFjq8BlYLZ5I06Dg

Холбоо барих: 

https://cardiosociety.mn/ 

info@cardiosociety.mn 

FB: Mongolian Society of Cardiologists’ Зүрх Судасны Үндэсний төв,

Утас: Т.Гэрэлмаа: 99989150 Ц.Цолмон 99182407

Recommended Posts

No comment yet, add your voice below!


Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *